ХӨСҮТ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 35 тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 980 боллоо. Шинээр илэрсэн хүмүүс нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлынх бөгөөд СХД-ийн 21 дүгээр хорооны худалдааны төвийн 1 ажилтан болон түүний хавьтлын 8 хүнээс халдвар илэрсэн байна. Тодруулбал, Үүнд:

  • СХД-ийн 21 хорооллын "Шөнийн зах" худалдааны төвд танадалт судалгаа хийхэд 8 хүнд халдвар илэрлээ.
  • Батлагдсан тохиолдуулын ойрын хавьтал, мөн хоёрдогч, гуравдагч хавьтлуудаас халдвар илэрлээ
  • Идэвхитэй байгаа голомтууд
  • "Х appartment" хотхон
  • Гутлын цехтэй холбоотой голомт
  • БЗД-ийн 24, БГД-ийн 12, БЗД-ийн 6 байрны голомтууд
  • Хүүхдийн асрамжийн газартай холбоотой голомтууд идэвхитэй байгаа аж.

Нийслэлд халдварын батлагдсан тохиолдол сүүлийн хэд хоногт 30 хувиар өслөө. Коронавирусийн халдвар кластер хэлбэрээр байгаа дээр нь дорвитой хариу арга хэмжээ авч ажиллахгүй хүн амын дунд алдчихвал илүү хүндрэл учирна гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцлон хэллээ.  Мөн архагшсан, хүндэрсэн байдалтайгаар эмнэлгийн байгууллагад хандаж байна. Худалдаа, үйлчилгээний газар нээгдсэнтэй холбоотлй халдварын тохиолдол нэмэгдэж байна гэсэн.

Түүнчлэн өчигдөр орой Сэлэнгэ аймгийн "Болд төмөр ерөө гол" компанид сэжигтэй тохилдол илэрсэн бөгөөд ПСР шинжилгээ хийхэд баталгаажсан байна. Тухайн иргэн Улбаанбаатар хотоос очсон бөгөөд автобусанд хамт явсан хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Тухайн иргэнийг Сэлэнгэ аймагт нь тусгаарлан эмчилж байгаа аж. Мөн Дорноговь аймагт очсон иргэнээс мөн тохиолдол илэрсэн. Энэ мэтчилэн эрсдэл маш өндөр байгаа. Халдварын тархалт, эрсдлийг бууруулахад зохион байгуулалт маш чухал. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь зохион байгуулалт, менежменттэй холбоотой гэдгийг онцлов.

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/784229295785427/