Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.28-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид 12.885 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 18 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт  тохиолдлын тоо 877 боллоо. Үүнд

  • Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ
  • Сүхбаатар дүүргийн "Х appartment" хотхонд өвчлөл гарсантай холбоотой 560 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 8 хүнд халдвар илэрлээ.
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой 2 тохиолдлын ойрын хавьтал 7 хүн халдварт өртлөө
  • Мөн "Нион микс" пиццаны газрын нийт 6 ажилтнаас халдвар илэрлээ
  • Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны хавьтлуудаас халдвар илэрлээ.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1163 хүн байна. Хоёрдогч хавьтал 7220 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал NТВ телевиз болон хэд хэдэн орон сууцанд өргөжүүлсэн танадалт хийж байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1203 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  59 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1710 боллоо. Үүнээс 1303 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 394 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 0
  • Хүнд 1
  • Хүндэвтэр 50
  • Хөнгөн 343 хүн байна.