Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн 87.9 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Eрөнхий сайд боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 87.9 хувийн саналаар Eрөнхий сайдаар томиллоо. 

Тэрбээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллах үүрэгтэй. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Энэ хяналт, тэнцвэрийг барьж ажиллана. Ийм итгэл үнэмшлээр ажиллана" хэмээсэн юм. Одоо тэрбээр өөрийн танхимд ажиллах сайд нарын нэрсийг эцэслэж УИХ-д оруулах юм.