УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албадан эмчилгээнд оруулна

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 25-наас эхлэн Оюутолгойн гэрээг Монголын хэдхэн улс төрч авлига аван байгуулсан. Монголын ард түмэнд ямар ч ашиггүй энэ гэрээг цуцлана хэмээн Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарласан. Мөн тэрбээр тэмцлйн хурц хэлбэрт шилжинэ. Гэрийн бүлийнхээ хүнтэй зөвлөсөн. Хуурай өлсгөлөн зарлана. Эсвэл өөрийгөө шатаана гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл түүнийг энэ сарын 26-ны өдөр эмчийн үзлэгт хамруулжээ. (Хүний эрүүл мэндийн асуудал хувийн нууцад хамаарах тул эмчийн дүгнэлтийг оруулахаас татгалзав) 

Эрүүл мэндийн байгууллагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын биеийн байдал хүнд, зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй учир яаралтай эмчийн хяналтад оруулж, эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс Дүүргийн Засаг дарга Х.Болормаа эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн шөнийн 01.20 цагт танилцуулсан байна.