МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж 4 асуудлыг хэлэлцжээ.

Эхнийх нь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг бүлгийн гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Мөн Ерөнхийлөгчийн зүгээс 3 хуульд хэсэгчилсэн тавьсан хоригийн асуудлыг хэлэлцжээ. Улмаар Төрийн тэргүүний 3 хуульд хэсэгчлэн тавьсан хоригийн алийг нь ч хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулиар Ерөнхийлөгч 8 чиг үүрэг байхаар хуульчилсан. Үүнийг Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Үүнээс өөр зүйлийг хуулиар олгохыг хориглосон. Иймээс Авлигын эсрэг хууль болон бусад хуулиар өөр үүрэг олгохгүй" гэлээ.  

АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгодог байсныг Ерөнхий сайд санал болгохоор өөрчилсөн. Энэ нь АТГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон гэсэн үг биш хэмээн тэрбээр тайлбарласан юм.