УИХ-ын гишүүн С.Ганбаатар талбай дээр өлсгөлөн зарлаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж эхлээд байна. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын МАН-ын гишүүд Рио Тинто компани "Оюу толгой"-н гэрээтэй холбоотойгоор сайжруулах талаар байр суурь илэрхийлэхгүй байна. МАН-ынхан авлига авсан. Өнөөдөр Монголын ард түмэн "Оюу толгой"-гоо буцааж авах алтан боломж ирлээ. Гэтэл МАН "Монголын Рио Тинто" нам болсон гэдгээ илчиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто халдаг, шахдаг болсон. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа Олон Улсын шүүхэд монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Мөн тэрбээр бүх баримтыг үзэж болно. Би шинэ Ерөнхий сайдыг Оюутолгойгоо буцааж авах сараг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй. Би хуулийн хүрээнд энэ өлсгөлөнг зарлаж байна" Би энэ асуудал дээр 16 жил явж байна. 35 наснаасаа 51 нас хүртлээ зүтгэж байна. Над руу ямар дайралт ирэх вэ гэдгийг би мэдэж байна. Гэхдээ тэмцэхгүй бол аль хэдийнэ ялагдсан байдаг. Тэмцээд үзнэ. Зүгээр хараад сууснаас дээш" гэсэн юм.