ТББХХ-аар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт товлогдлоо. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэний томилгооны асуудлыг хэлэлцэх аж.

Улмаар үдээс хойш буюу 15.00 цагт чуулганы хуралдаан товлоод байна. Чуулганы хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж, Ерөнхий сайдыг томилно.