Улсын дээд шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ,Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг хянан хэлэлцсэн.
Улмаар дөнгөж саяхан шийдвэрээ танилцууллаа. Дээд шүүхээс Н.Номтойбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөлжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг нэг жил болгон өөрчилж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хаслаа. Түүнчлэн шүүгдэгч Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох ял, Б.Шижиржаргал, Б.Нямдаваа нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил хорих ял, Н.Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 6 сая төгрөгөөр торгохоор боллоо.