Томас Бах: Токиогийн олимпод “В төлөвлөгөө” байхгүй

Токиогийн олимпын наадмыг энэ зун товлосон цагт нь зохион байгуулна, цар тахлыг хараахан хяналтад авч чадаагүй хэдий ч ОУОХ-д өөр “В төлөвлөгөө” байхгүй гэж ОУОХ-ны дарга Томас Бах хэлсэн байна.

Томас Бах тус өдөр Японы Киодо мэдээний агентлагт ярилцлага өгөхдөө дээрх үгээ хэлжээ. Тэрбээр “Өдгөө бидэнд Токиогийн олимпын наадам долоодугаар сарын 23-нд Токиогийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийхгүй гэдгийг итгэх ямар ч үндэс шалтгаан үгүй” гэж нэмж хэлэв.

Томас Бах ийм байр суурь илэрхийлсэн нь Японы засгийн газрын шинэчлэлийн сайд Таро Коногийн өнгөрөгч долоо хоногт хэлсэн үгийг няцааж буй нь илт байна. Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Таро Коно 14-нд өгсөн ярилцлагадаа “Токиогийн олимпын хувьд ямар ч байдал гарч мэднэ, ОУОХ заавал B төлөвлөгөө, C төлөвлөгөө бэлтгэх хэрэгтэй” гэжээ.

Энэ сарын 8-наас эхлэн Токио зэрэг Японы олон газар цар тахлын байдал хүндэрсний улмаас онц байдалд орж, улмаар Токиогийн олимп цуцлагдаж мэднэ хэмээн таамагласан дуу хоолой нэмэгдсээр байна. Томас Бахаас өмнө саяхан Японы ерөнхий сайд Суга Ёшихиде, Токиогийн олимпын зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо, гүйцэтгэх захирал Мутоу Тошилоу, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны дарга Себастиан Коу нар ч Токиогийн олимпын наадам цуцлагдахгүй нь лавтай гэж хэлжээ.

Синьхуа агентлаг