МАН-ын удирдлагууд  Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгджээ

 Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хурлдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сул гишүүн болохоор болсон. Тэгвэл МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ намын удирдлагын төвшинд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нарыг ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьсан байна

Улмаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Удахгүй МАН-ын бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулна. Түүнчлэн шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нарын 50 гаруй хувь нь улиран ажиллахаар болсон байна.