Өвлийн хүйтэнд дөнгөж амаржсан эх, нярайг халдвартай хэмээн ХӨСҮТ-рүү зөөвөрлөх гэж яарч, нүцгэн шахуу хөөж гаргасан Өргөө амаржих газрын хариуцлагагүй байдлаас үүдэн сүүлийн 2 өдөр нийгэмд ноцтой асуудал үүссэн.
Эрүүл мэндийн салбарын анхан дунд шатны ажилтнуудын хүнлэг бус, хариуцлагагүй байдалд арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаал томоохон сануулга өгсөн.
Гэтэл халдварт цар тахлын үед бүхэл бүтэн улс, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогын хэмжээнд удирдаж явсан сайд, дарга болон УОК ажлаа өгч, Ерөнхий сайд нь огцрохоо мэдэгдсэн энэ үед асуудлын хамгийн гол цэг болсон Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан хариуцлага хүлээхгүй гэжээ.
НЭМГ-аас ЭМ-ийн сайдын 129 дүгээр тушаал гарсан. Халдвартай эх ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хэрэгжүүлээгүй. Тусгаарлах гурван өрөө байхад алийг нь ч ашиглаагүй юм байна.