Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг Удирдах зөвлөл дэмжлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын огцрох, чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасан байна.

Хэдийгээр танхимаас энэ саналыг эсэргүүцэх хэд хэдэн сайд гарсан ч Удирдах зөвлөлийн хурлаар үргэлжлүүлэн энэ тухай хэлэлцсэн байна. Улмаар намын Удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжжээ. Ийнхүү чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэхээр болж байна.