Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 164 иргэн ирлээ

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 164 иргэнийг татан авлаа. ОМ-7302 дугаартай нислэг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд 20:44 минутанд газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.