ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД НЭГДСЭН БЭЛТГЭЛД ГАРЛАА

"Токио-2020" олимпийн наадам эхлэхэд 192 хоног үлдээд буй. Өчигдөр /01.11/ жүдо, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн нийт 150 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг, тамирчид Олон улсын "Найрамдал" төвд олимпийн бэлтгэл сургуулилтаа базаахаар гарч байна. Үндэсний шигшээ багийн тамирчид нь халдвараас урьдчилан сэргийлэх журмыг чанд баримтлан, хатуу сахилга бат, зохион байгуулалттайгаар бэлтгэлдээ хамрагдах юм. Баг тамирчдыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар үдэж өглөө. Тэдэнд МҮОХ халдвараас сэргийлэх хэрэглэл бүтээгдэхүүнээр дэмжлэг өгч, олимпийн бэлтгэлээ амжилт дүүрэн, эрчимтэй өрнүүлэхийг хүсэн ерөөв.