САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 7 иргэн бүрэн эдгэрлээ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлэгдэж байсан 7 иргэн өнөөдөр бүрэн эдгэрч бүгд сувиллын хяналтад шилжлээ. 

Ингэснээр тус аймагт халдвар авсан 217 иргэн эдгэж, сувиллын болон гэрийн хяналтанд бүрэн гараад байна. Эдгэрсэн иргэддээ болон аймгийн хэмжээнд хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Сэлэнгэ аймаг "Ногоон бүс" болох ойрхон байгаа хэдий ч энэ цаг үед ард иргэд маань анхаарал, сэрэмжээ алдалгүй халдвар, хамгааллын дэглэмээ сахихыг холбогдох газраас сануулж байгаа юм.