Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын тогтоолын дагуу ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдаж, 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.
Түүнчлэн цаашид БЗД-ийн эмнэлэгт гарсан шиг 300 гаруй хүн халдварласан том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх юм байна.
Мөн ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.