МХЕГ: КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН PCR ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ АВАХ БАГЦ БҮТЭЭГДЭХҮҮН ХӨЛДСӨНИЙГ ИЛРҮҮЛЭВ

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын PCR шинжилгээний сорьц авах багц”-ыг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж, энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, оношлуур хөлдсөн зөрчлийг илрүүллээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.