Я.Буянжаргал:  Ачтан эмнэлгийн 9 эмч, ажилтнаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая "Ачтан" эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлснээр тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Улмаар тус эмнэлгийн 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна. 

Иймд тус эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж, зарласан байршилд шинжилгээнд хамрагдах, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 дугаарт холбогдон зөвлөгөө мэдээлэл авахыг анхааруулж байна. 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/153798296521273