ЭМЯ: БЗД-ийн голомтоос 18, зөөвөрлөгдсөн ХОЁР тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.29-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораторид 12.828 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20 хүнд халдвар илэрлээ.

Батлагдсан 2 тохиолдол нь 2020.12.20-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүний давтан шинжилгээгээр илэрлээ. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдол 397 боллоо.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 18 тохиолдол нэмж илэрсэн. Өвчтөн 8, сахиур 3, гэр бүлийн хавьтал 4, эрүүл мэндийн байгуулагын ажилтан  5 хүнээс халдвар батлагдлаа. Тус голомтод бүртгэгдсэн тохиолдол 244 тохиолдол бүртгэгдлээ.  Үүнд

Эрүүл мэндийн ажилтан 27 байна.

  • Гэр бүлийн гишүүн 77
  • Өвчтөн 98
  • Сахиур 32
  • Бусад хавьтал 9 хүн байна.

"Тэнүүн-Огоо" баазын 2 жолоочоос халдвар илэрсэн.  Автобус баазын 10 гаруй хүн бөөгнөрч, амралтад явсан. Тэдгээрийн дотроос 2 хүнд халдвар илэрсэн. Бусад хүнийг тусгаарласан. Мөн ойрын болон хоёрдогч хавьтал 90 хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй баөйна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 720 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1195 боллоо. Үүнээс 824 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 361 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 96
  • Хөнгөн 257 хүн байна.

https://www.facebook.com/watch/live/?v=230250438543125&ref=watch_permalink