ТҮЛШНИЙ КАРТУУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн картын бүртгэлийг борлуулалтын цэгүүдээр дамжуулан хийж эхэллээ. Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын ажилтнууд шахмал түлшний гэрээт борлуулалтын цэгүүдэд өдөр бүр хяналт тавин ажиллаж, бүртгэлгүй картаар авч байгаа худалдан авалтад хяналт тавьж байна. Түлшний хэрэглээний картыг харьяа хороо, дүүргээр дамжуулан иргэдэд олгох үед нэгдсэн бүртгэлд оруулалгүй олгосон нь түлшний хэрэглээг эрс нэмэгдүүлэхээс гадна, сайжруулсан шахмал түлшнийг орон нутаг руу зөөвөрлөх зөрчил нэлээд гарах болжээ. Иймд хэрэглэгч та бүхэн борлуулалтын цэгүүдээс түлш худалдан авахдаа бичиг баримтаа авч очин, картын дугаараа нэгдсэн мэдээллийн санд оруулна уу.