ХӨСҮТ: БЗД-ийн голомтод 10, Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтан 6 хүн халдвараар өвчиллөө

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.27-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 8894 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнд халдвар илэрлээ.

6 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтан халдвараар өвчиллөө.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 10 тохиолдол нэмж илэрсэн. 2 өвчтөн, 8 гэр бүлийн хүн халдварт өртлөө. Тус голомтод бүртгэгдсэн тохиолдол 194 боллоо. Үүнд

Эрүүл мэндийн ажилтан 19 байна. Үүнд их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эмчзүйч, жолооч тус бүр 1 байна.

  • Гэр бүлийн гишүүн 36
  • Өвчтөн 84
  • Сахиур 24
  • Хавьтал 6

Батлагдсан тохиолдлуудыг хороогоор нь хэлбэл

  • Баянгол дүүрэгт 43 тохиолдол
  • Баянзүрх дүүрэгт 191 тохиолдол
  • Сүхбаатар дүүрэгт 28
  • Сонгинохайрхан дүүрэгт 31
  • Хан-Уул дүүрэгт 27
  • Чингэлтэй дүүрэгт 18
  • Багануур дүүрэгт 1
  • Налайх дүүрэгт 1 тохиолдол батлагдаад байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 666 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1137 боллоо. Үүнээс 711 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 416 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 8
  • Хүндэвтэр 56
  • Хөнгөн 350 хүн байна.

https://www.facebook.com/watch/live/?v=401706994404958&ref=external