Европын комисс манай улсыг

Европын Комисс Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоол баталсан тухай  ГХЯ-наас мэдээллээ. Монгол Улс Европын холбооны "татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 06, ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.

Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан 3 жагсаалтаас гарлаа.

Тус тогтоол нь 2021 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм  байна.