Н.Энхболд: ОУПХ Ж.Эрдэнэбат 3 үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзээд хэрэг нээсэн

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг дээр ОУПХ-ноос өмнө нь Монгол Улсад хэрэг үүсгэж байсан удаатай. Тэгвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хорьсон асуудлаар Олон улсын парламентын холбоо Монгол Улсад хэрэг үүсгэсэн талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Шүүх, прокурорын байгууллагад мөн хүсэлт хүргүүлсэн байгаа. Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх нь халдашгүй байдал нь хадгалагдаж байгаа УИХ-ын гишүүн. Хуульд заасан холбогдох хуулиудын дагуу

  1. Ерөнхий прокурорын оруулсан хүсэлт байна.
  2. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авсан эсэх асуудлаар хуралдсан.

Баривчилсан үндэслэл шүүхийн тогтоол гарсан. Тэр талаар эхний хоёр шатны шүүхийн гаргасан шийдвэрүүдийн талаар байр сууриа илэрхийлээч гэсэн албан бичиг явуулсан. Одоогоор хариу нь ирж гүйцээгүй байна.

Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын Сонгуульд нэр нь дэвшиж, сонгуульд оролцож байгаа этгээдийн халдашгүй байлдал нь зөрчигдсөн гэж үзэж байгаа. Үүнийгээ хүсэлтэд бичиж, албан ёсоор байр сууриа илэрхийлсэн.

Мөн ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж, эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хэрэг нээж, хойноос нь шалгаж, хянадаг дүрэм журамтай.

ОУПХ хуралдаж Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлаар хэлэлцээд 3 үндэслэлээр нь эрх нь зөрчигдсөн байна гэж үзээд хэрэг нээсэн.  Өмнө нь С.Зоригийн асуудлаар ОУПХ-ны хүний эрхийн хороогоор яригддаг. Тэр дагуу ажлын хэсгүүд ирж, нөхцөл байдалтай танилцдаг, тодруулдаг. Гаргасан шийдвэрүүд нь хуулийн дагуу байсан эсэхийг нягталдаг" гэлээ.   

bizznews.mn