У.Хүрэлсүх: Улаанбаатарт хөл хориог даваа гарагаас эхлэн сулруулна

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Энэ шийдвэр даваа гарагаас эхлэн Улаанбаатар хотод үйлчилэх гэнэ.

Зарим аймагт хуучин дэглэмийг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Хүн амын 50 хувь нь нийслэлд амьдарч, ажиллаж байгаа. Аль болох богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч чадсаны үр дүнд цар тахлыг цурманд оруулж чадлаа.

Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан.

Одоо иргэдийн маань сахилга бат чухал шүү" гэв.