Төрийн ордны зүүн жигүүрийг өнөөдөр 16:00 цаг орчимд тусгаарлалтад аваа. Тодруулбал, тус жигүүрийн хоёр давхрын ажилтанаас түргэвчилсэн оношлуураар Covid-19-ийн халдвар эерэг гарсан байна. Иймээс PCR-аар шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсан бөгөөд хариуг нь гарах хүртэл ордонд хөл хорио тогтоогоод байгаа тухай эх сурвалж мэдээллээ.