Ерөнхий сайдын ажлын албаныхны өрөөг шалгана

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан. Энэ хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б-г холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт цацагдсан.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд өнөөдөр шалгалт хийхээр болсон тухай зарим эх сурвалж мэдээлж байна.