МУБИС: 9, 10-ны өдрүүдэд 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж,

Эх сурвалж: МУБИС-ийн МБУС-Хөтөлбөрийн алба

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрөөс мэдэгдэл гаргалаа. Үүнд: 

Вирус илэрсэн оюутан нь манай сургуулийн Математикийн ангийн оюутан бөгөөд 9, 10-ны өдрүүдэд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байран дээр ирсэн. 

Уг оюутан нь нэг дэх өдөр нэг семинарт суусан бөгөөд 2 дахь өдөр номын санд сууж байгаад, цайны газраар ороод гарсан маршруттай байна.

МБУС-ийн хөтөлбөрийн албаны ажилтнууд түүнтэй хамт байсан, уулзсан оюутнуудын нэрсийг тодруулан УОК, Цагдаа нартай хамтран шуурхай ажиллаж байна.

Иймд 9, 10-ны өдрүүдэд 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаараас лавлаж асуугаарай. 

Тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдоно. Холбогдохгүй бол тайван байж болох бөгөөд өөрийгөө ажиглаж, утсаа байнга нээлттэй байлгахыг сануулж байна... Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай гэжээ. 

ХӨСҮТ 119, 80086829 гэсэн тусгай дугаараар иргэдэд зөвлөгөө өгч, тусламж үзүүлж байна.