УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан маргааш хуралдана

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргасан байна.

Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний Лхагва гаригийн 13.00 цагт хийхээр товложээ.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.