Улсын онцгой комисс маргааш хуралдана

Манай улс коронавирусийн халдварын дотооддоо алдаагүй байсан. Гэвч өнөөдөр ЭМЯ-наас дөрвөн хүн халдвар авсан. Үүний нэг нь вирус авч байсан өвчтөнүүдийг эмчилж байсан сувилагч хэмээн мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас коронавирусийн халдвар илэрсни йг мэдээлсэн. Тэгвэл шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш 10.00 цагаас хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар цаашид коронавирусээс ард иргэдээ хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх юм байна.