Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахалтай холбоотойгоор сурагчдын амралтыг хэрхэх талаар хэлэлцжээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн дөнгөж сая мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жилийн өвлийн амралт 12 дугаар сарын 18-наас эхэлж байгаа. Улмаар хоёрдугаар сарын 1-нд хичээл орно. Сургууль, цэцэрлэгийн ирцийн бүртгэлийг өдөр бүр авч байгаа. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг ямар нэгэн байдлаар нааш, цааш хөдөлгөсөн асуудал байхгүй. Их дээд сургуулиудын хувьд хуучин хуваарийн дагуу сарын хугацаанд амарна" гэлээ.