"Жаст"-ын Ш.Батхүү, "Алтжин" группын захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд нийт 13 өдөр үргэлжсний эцэст өнөөдөр дууслаа. Шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноосон бол Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө. Мөн Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.
Хэргийг сануулбал, АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм.
Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүсэн билээ.