Нийслэлийн Засаг захиргааны "Хангарди" ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарлагджээ. 2008 онд баригдсан уг барилгын дуудлага худалдааны анхны үнэ нь 43 тэрбум төгрөгөөс эхлэх аж. 

Харин дэнчингийн хэмжээ нь 4 тэрбум 342 сая төгрөг гэнэ. 

Дуудлага худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт Нийслэлйин Засаг захиргааны тавдугаар байрны иргэний танхимд зохион байгуулах юм байна.