2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр хугацааны эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас: 19-нөөс 20-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст цас, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нөөс 20-нд шилжих шөнө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 21-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх төлөвтэй.