Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2020.10.12-13-н буюу сүүлийн 2 хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1350 хүнд коронавирус илрээгүй байна. Харин 2 хүнд халдвар илэрлээ. Энэ нь 2020.10.10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нарын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 2020.10.10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүнээс коронавирус илэрлээ.
Бусад шинжилгээний хувьд
- 2020.10.12-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 268 хүн
- 2020.10.10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 79 хүн
- 2020.09.29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 227 хүний давтан
- 2020.09.27-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүн
- 2020.09.24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 210 хүн
- 2020.09.24-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүн
- 2020.09.23, 30-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор орж ирсэн 46 хүний давтан
- 2020.09.16-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 13 хүн
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 22 хүн
- Дундговь аймагт тусгаарлагдсан 2 хүн
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн
- Сайн дураар 1 хүн
- Танадалтын зорилгоор 12 сорьц
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 22 хүн
Үүрэг гүйцэтгэсэн 45 ажилтан
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 54 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ОХУ-ын иргэн ТИР машины жолооч эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 боллоо. Үүнээс 311 эдгэрсэн. Бүх ажиглалтад танадалт дууссан 297 хүн байна. Гэрийн ажиглалтад 4 хүн байна. Сувилалд 10 хүн байна.
ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж байна. Тэдний 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" гэлээ.