Дэлхий дахианд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр халдвар авчээ. Үүний 4000 гаруй хүн эндcэн байна. Харин 249.000 гаруй хүн эдгэрчээ.
Монгол Улсын хувьд өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 803 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 315 болжээ. Үүнээс 307 хүн эдгэрч, 8 хүн эмнэлэгт байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 6-гийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 2 хүн хүндэвтэр байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.