Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дотоодод цар тахлын халдвар алдаагүй байгаа учраас хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжих бол есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ. Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлнэ. Аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байгаа. Нэг өдөр боловсролын бүх байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлбэл олон хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс үе шаттай шилжүүлэхээр болсныг мэдэгдэв.