ТАНИЛЦ: Теле хичээлийн хуваарь

Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулт өвчин тархахаас сэргийлж хичээлийн зарим хэсгийг анги танхимдаа, зарим хэсгийг цахимаар үзэх зохицуулалтыг хийсэн.

Сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын зэрэгцээ  сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч үзэх юм. Есдүгээр сард өмнө үзсэн хичээлийг бататган сануулах, ойлгоогүй бол нөхөж ойлгуулахад багш нар нь анхаарах болно. Тиймээс есдүгээр сард телевизээр мөн л өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэх юм. Үзсэн хичээл байна гэж хойш суулгүй, анхааралтай үзэж, мэдлэгээ бататгаарай.