МЭНДЧИЛГЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны нэрийн өмнөөс хүүхэд залуусын хүсэн хүлээдэг есдүгээр сарын нэгэн буюу эрдмийн их аяны шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье.

Хүн төрөлхтөнд тулгарсан “Ковид-19” цар тахлын аюулт цаг үед биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгийн чухал бөгөөд эрүүл биед саруул ухаан оршиж, эрүүл биеэс эрүүл сэтгэхүй ундрах болно.

Орчин үеийн техник, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед спорт нь улам энгийн хэлбэр шийдэл рүү шилжин, хөдөлгөөний хомсдолыг арилгах, хүүхэд залуусыг эрүүл чийрэг бие бялдар, гэгээлэг оюун ухаантай болгон төлөвшүүлэх нь дамжиггүй.

Та нарын дундаас ирээдүйн олимпийн алдартнууд төрнө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэхийн ялдамд бүгдээрээ эрдэм номдоо шамдан суралцаж, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх ариун үйлст идэвхтэй оролцон, сурлага спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ОЛИМПИЙН АВАРГА НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР