МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай уулзаж, санал солилцлоо

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай уулзаж, хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр "Ханжоу-2022" Азийн наадам, "Бээжин-2022" өвлийн Олимпийн наадамд Монголын баг тамирчдыг бэлтгэхэд дэмжиж ажиллах, өвлийн Олимпийн төрлүүдийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах талаар хүсэлтээ илэрхийлэв.

Элчин сайд Чай Вэнруй ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачлагыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр орны найрамдалт харилцааг спортоор дамжуулан бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг цохон тэмдэглэв.