Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой асуултыг гишүүд тавьсан юм.
Цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоож, их, дээд сургууль хагас жил хичээллэсэн. Тиймээс сургалтыг төлбөрийг дараа жилийн төлбөр рүү шилжүүлэх үү, хөнгөлөх үү гэх асуулт ихээр тавигддаг.
Мөн цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амьжиргаа доройтоод буй. Ийм үед их, дээд сургуулийн төлбөр хэрхэх вэ гэх асуултыг эцэг эхчүүд тавьж буй юм.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариулт өгөхдөө "2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг салбарын яамнаас өгсөн. Ингэхдээ 2-4 дамжааны оюутнуудын сургалтын төлбөрт хамаарна. Харин нэн хэрэгцээтэй, онцлог мэргэжлийн нэгдүгээр дамжааны сургалтын хөтөлбөрийн кердит нь бага хэмжээгээр нэмэгдсэн" гэдгийг мэдээллээ. Сургалтын төлбөрийг уян хатан зохицуулалттайгаар төлүүлэх арга хэмжээг зохион байгуулах чиглэл ч мөн өгсөн гэдгийг тэрбээр тодотгосон юм.
эх сурвалж: buzznews.mn