Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн хувьд:
- бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
- жирэмсэн-17, өндөр настан,
- асран хамгаалагчтай-30, хөгжлийн бэрхшээлтэй-9,
- эрүүл мэндийн шалтгаантай-28,
- БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан-29,
- бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-94,
- АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын 7 диломат ажилтан байгаа юм.
Иргэдийг “Тоёоко инн”, “Эрхэс” зочид буудлуудад тусгаарлана.