Өчигдөр буюу /08.04/ МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа.
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Найдангийн ТҮВШИНБАЯР
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ
2. Чойжгаваагийн НАРАНБААТАР
3. Жүгдэрийн ОТГОНЦАГААН
4. Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР