Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гарсан. Тэгвэл Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө. Энэ нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байгаа юм.
Тодруулбал
- 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэгээр 320 иргэн эх орондоо ирсэн
- 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн
- 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн тус тус эх орондоо ирсэн байна.
- 7 дугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 иргэн тус тус эх орондоо ирнэ.
- 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.
- 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
- 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
- 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
- 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.