Монголын Үндэсний бөхийн холбоо МЭДЭГДЭЛ гаргажээ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадам хэдхэн хоногийн дараа болно. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Аймгийн наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл, эрэмбийг тухайн орон нутгийн бөх, бөхийн зүтгэлтэн, бөх сонирхогч нар дур мэдэн хийдэг байсныг зогсоож, зөвхөн МҮБХ-ны гарын даа нар заавар зөвлөмжийн дагуу эрэмбэлж, нэгдсэн санд бүртгэх, оноолтын программ ашиглах зэрэг ажлууд хийгдэж байна" гэжээ.