“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ээлжит мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Мэдээллийн эхэнд тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр уурхайн олборлолтын талаар мэдээлэл өглөө.“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүзрс ачиж, 433 тэвшээр 43.5 мянган тонн нүүрс  экспортложээ. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт, экспортын хувьд өмнөх 7 хоногоос нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Тодруулбал, ачилт өмнөх 7 хоногоос 40 тэвш буюу 15.000 тонноор, экспорт 131 тэвш буюу 10.000 тонноор нэмэгджээ.