Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10.44 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна.
- Эрүүл мэндийн шалтгаантай - 51
- Өндөр настан - 33
- Жирэмсэн - 2
- Бага насны хүүхэдтэй гэр бүл - 50 Оюутан, ар гэрийн гачигдалтай,
- амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай - 120 иргэн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд тусгаарлана. Энэ нислэгээр гадаадын гурван улсын 4 дипломат ажилтан ирж байна. Тэд мөн тусгаарлагдана. Франкфуртээс ирсэн онгоц өнөөдөр мөн Сөүл нисч Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа иргэдийг авчирна. Улсын онцгой комиссын Шуурхай штаб