Монгол Улсын хүн ам 3.296.866 болжээ

Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулав.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.296.866, өрхийн тоо 897.427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна.

Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу

  • 0-14 насны хүүхэд 31.5 хувь
  • 15-64 насны хүн ам 64.4 хувь
  • 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна.

Нийт хүн амын

  • 46 хувь Улаанбаатар хотод
  • 19 хувь нь хангайн бүсэд
  • 16 хувь нь төвийн бүсэд
  • 13 хувь нь баруун бүсэд
  • 7 хувь нь зүүн бүсэд

Нийт хүн амын 7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6 болон түүнээс дээш сараар оршиж байна. Нэг кв/км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 функтээр өссөн байна.