Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа намынхандаа ЖДҮХС-гийн хөрөнгийг олгосон хэмээн буруутгагдаж, хуулийн байгууллагад шалгагдах болсон УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ.

Түүний хүсэлтийг ирэх даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.

buzznews.mn