Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах саналаа ЭМЯ-наас хүргүүлсэн тухай мэдээлж байсан билээ. Мөн өндөржүүлсэн бэлэн байдал, олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав.

Мөн  үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсон байна.

эх сурвалж: buzznews.mn