Д.Нямхүү: Халдвар авсан 3 хүний ойрын хавьтлын 61 хүнээс халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогдсон Франц иргэний ойрын хавьтлын 88 хүний лабораторийн хариу сөрөг гарсан. Ингээд Франц иргэнтай хавьталд орсон иргэдээс халдвар илрээгүй гэж хэлж болно. Гэхдээ ажиглалтын үе үргэлжилж байна.

2020.03.15-нд ХӨСҮТ-д 1, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан 1, нийт 2 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.  

2020.03.16-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 иргэнээс лабораторийн шинжилгээ авсан. Хариуг хүлээж байна.

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн 2, Францаас дамжин ирсэн 1 нийт 3 иргэнээс халдвар илэрсэн. Ингэснээр Монгол хүн халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр иргэний ойрын хавьтлын 121 хүнийг тусгаарлан, шинжилгээ авч байна. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдвар илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлууд шинжилгээ хийгдэж байна.

жх сурвалж: buzznews.mn